Аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар Газрын зөвшөөрөлгүй баригдсан орон сууцны тухай, Аймгийн аварга малчин шалгаруулах журам хэлэлцэх тухай, Аймгийн хэмжээнд 2017 онд зохион байгуулах нэгдсэн арга хэмжээнүүдийн төлөвлөгөөний төсөл гэсэн үндсэн 3 асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Дөлбадрал, Хүнс, хөдөө, аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Баатарзориг, аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Ганболд нар мэдээлэл хийж санал солилцлоо. Засаг даргын зөвлөлийн хурлаас аймгийн Засаг даргын захирамж гарган хэрэгжилтийг нь хангуулж ажиллахаар боллоо.