Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр GFA консалтинг групп Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яамтай хамтран Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг 8 аймаг, нийслэлийн 2 дүүрэгт 2018 он хүртэл хэрэгжүүлж байна. Уг төсөл хэрэгжиж байгаа аймгуудын нэг нь Ховд аймаг юм. Төслийн хүрээнд өнөөдөр “Ховд аймгийн хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн чадавхийг бэхжүүлэх, орон нутгийн бодлого, санаачлагыг өрнүүлэх нь" сэдэвт сургалтыг аймгийн ЗДТГ, ХХҮГ хамтран зохион байгууллаа. Сургалтын нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Монголын Ажил Олглгч Эздийн Нэгдсэн Холбооны гүйцэтгэх захирлын орлогч Х.Ганбаатар, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Хадхүү нар оролцов. Сургалтанд аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн гишүүд, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөгжил Политехник коллеж, зарим сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга нар, ТББ-ын төлөөлөл, Ажил олгогчдын төлөөлөлөөс бүрдсэн 25 хүн хамрагдаж байна. Энэхүү сургалтыг орон нутагт зохион байгуулснаар аймгийн салбар зөвлөлийн чадавхийг бэхжүүлж түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийн талаарх орон нутгийн бодлого санаачлагыг өрнүүлэх ажил эхлэх юм.