Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг "Эвийн хүч" худалдааны төвийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж дүгнэлт гарган ажиллаж байна.


Шинэчлэлийн Засгийн газар, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасаны дагуу Баруун бүсийн худалдааны төв барих зорилтыг тусган "Эвийн хүч" худалдааны төвийг ашиглалтанд оруулж 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нээлтийн тууз хайчилсан байдаг.  "Эвийн хүч" худалдааны төвийг тухайн үеийн Засгийн газраас зарласан тендерт "Ус орчин" ХХК шалгарч ерөнхий сайдын багцаас 3,6 тэрбум, 400 гаруй бизнес эрхлэгчдээс 1,1 тэрбум  нийт 4,6 тэрбум төгрөгөөр 96:44 хэмжээтэй 10 метр өндөр, 8160 метр квадрат талбай бүхий 500 гаруй павилон, лангуу тасалгаатай худалдааны төвийг барьж байгуулсан. Гэвч нээлтийн туузыг хайчилсанаас хойшхи 3 жилийн хугацаанд "Эвийн хүч" худалдааны төвийг ашиглалгүй өдийг хүрч байна. Иймээс 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр аймгийн Засаг даргын А\634 тоот захирамж гарган "Эвийн хүч" худалдааны төвийг тойрсон асуудал, өнөөгийн нөхцөл байдлыг судлан дүнэлт гаргах ажлыг эхлүүлэх, санал боловсруулахаар  23 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулсан байна. Тус ажлын хэсэг 2 удаа хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Ажлын хэсгийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу өнөөдөр “Эвийн хүч” худалдааны төвийн өнөөгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, дүгнэлт гаргахаар ажиллав. Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг "Эвийн хүч" худалдааны төвийн барилгын ажлыг гүйцэтгэсэн "Ус орчин" ХХК-иар шаардлагатай зүйлсийг дахин засварлуулан, зөрчлийг арилгуулахаар боллоо. 




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ