Эрдэнэбүрэн сум удирдах ажилтны "Шуурхай зөвлөгөөн"-өө сар бүрийн 25 нд зохион байгуулахаар болжээ.


Ховд аймгийн Засаг даргын санаачлагаар сар бүрийн 2 дахь 7 хоногийн Мягмар гарагт Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага аж ахуйн нэгжийн дарга эрхлэгч нарыг оролцуулсан аймгийн “Шуурхай зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байхаар Аймгийн Засаг даргын зөвлөлийн 12 дахь удаагийн хурлаас шийдвэрлэсэн. Шийдвэрийн дагуу “Шуурхай зөвлөгөөн” тогтсон өдрөө зохион байгуулагдаж хэвшээд байгаа. Тэгвэл энэ жишгээр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум сумын ИТХ-ын даргын 2017 оны 01-р сарын 19 ний өдрийн 02 тоот тогтоолоор сумынхаа удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг сар бүрийн 25 ны өдрийн 13 цагт зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн байна. Шуурхай зөвлөгөөнөөр сумын ИТХ-ын тогтоол шийдвэр, түүний биелэлт, аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, сум орон нутгийн эдийн засаг  нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл гэх мэтчилэн хэлэлцэх асуудал, оролцох албан тушаалтнуудын нэрсийг багтаасан тусгай журам гаргажээ. Эрдэнэбүрэн сумын удирдлагууд энэ сарын 25 ны өдөр 2017 оны анхны “Шуурхай зөвлөгөөн”-ийг зохион байгуулж Сумын Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн товч танилцуулга, 2017 оны 1 дүгээр сард хийгдэж байгаа ажлууд, 2 дугаар сард хийх ажлын чиглэлийг танилцуулан, санал авчээ.  








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ