"Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь" Олон улсын төслийн хүрээнд Ховд аймгийн 10 сургууль “Олон нийтийн оролцоот сургууль” дэд төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Шинэ төсөл хэрэгжихтэй холбогдуулан "Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь" төслөөс орон нутагт сургагч багш нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд хамрагдаж орон нутгийн сургагч багшаар бэлтгэгдсэн 30 багш баг болон хувиарлагдаж “Олон нийтийн оролцоот сургууль” дэд төслийг хэрэгжүүлэх 10 сургууль тус бүрт хүрч ажиллах, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллах юм. Сургагч багш нарын сургалтыг "Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь" Олон улсын төслийн зохицуулагч А.Бүрэнжаргал, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн менежер Н.Нарантуяа нар удирдан явууллаа. Огноо: 1/18/2017 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 11607 Мэдээ таалагдсан: