Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Эдийн засаг, нийгмийг 2020 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл, аймаг, сумын хөгжлийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах үүднээс Аймгийн Засаг дарга Д.Галсандондог Мөнххайрхан сумаас бусад 16 сумын Засаг дарга нарыг батламжилж, батламжинд гарын үсэг үзэглэлээ. Мөн албан байгууллагуудын дарга нартай 2017 оны үр дүнгийн гэрээнд гарын үсэг үзэглэв.