Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж байгуулах тухай яриа 1957 оноос эхлэлтэй бөгөөд урьдчилсан судалгааг анх 1964 онд ЗХУ-ын Электросеть институт хийсэн ба улмаар 2008 онд MCS групп, японы гурван ч компани урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байжээ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц байгуулагдсанаар баруун бүсийн хэрэглээнээс 2 дахин их буюу жилдээ 300 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх юм. Цаашлаад баруун бүс нутаг төдийгүй төвийн эрчим хүчний сүлжээнд эрчим хүчээ нийлүүлэх боломж байгаа гэдгийг албаныхан онцолдог. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн Эрдэнэбүрэнгийн УЦС барьж байгуулах Шижигтийн хавцалд ажиллаж, байнгын ажиллагаатай усан цахилгаан станцыг барьж байгуулах талаар ажлын хэсгийнхэн орон нутгийн удирдлагуудтай мэдээлэл солилцож, ярилцлаа. ВИДЕО: Огноо: 10/9/2018 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 2138 Мэдээ таалагдсан: