“НОГООН ПАСПОРТ” аян Ховд аймагт нээлтээ хийв

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Хүн төрөлхтөн хүн, хүнтэйгээ зөв харьцах тухай л ярьж ирсэн болохоос бус эх байгальтайгаа зөв харьцах талаар төдий л хичээсэнгүй ирсэн нь байгаль экологийн доройтол үүсэх нэг шалтгаан болсон гэж хэлж болно. 1992 онд Монгол Улсын нийт газар нутгийн 11 орчим хувь нь ойн сан байсан бол өдгөө долоон хувь болтлоо буурчээ. Тэгэхдээ Монгол орны ойн хангай болон төвийн хэсэг нь мөнх цэвдэг дээр байдаг бол говийн бүсийнх нь усны судалбар даган ургадаг аж. Тиймээс бид байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах зайлшгүй шаардлага тулгарсан учир энэ асуудалд анхаарлаа хандуулж байна. Үүний  нэг нь Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах дадал хэвшлийг бий болгох, зөв хандлагыг төлөвшүүлэх зорилготой “Ногоон паспорт-Монгол орон даяар” аян юм. Тус аяныг Ховд аймаг энэ оны 10-р сарын 01 ний өдөр эхлүүлж нээлтээ хийлээ. Аяны нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, Байгаль орчин аялал жуулчлалын яамны төлөөллүүд, аймгийн БОАЖГ-ын мэргэжилтнүүд оролцож ногоон паспорт арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Мөн Ховд аймгийн Жаргалант сумын 7 сургуулийн “Эко клуб"-ын сурагчдын төлөөлөл оролцсон юм.  

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ