Аймгийн Онцгой комиссын гишүүд цаг үеийн асуудлаар хуралдав



Цаг үеийн нөхцөл байдлын талаар хэлэлцэх зарим асуудалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдлаа. Хуралдааныг аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн онцгой комиссын дарга Б.Дүгэржав даргалан хуралдуулсан бөгөөд энэхүү хуралдаанаар 6 асуудлыг хэлэлцсэн юм. Өөрөөр хэлбэл, Жаргалант сумын хэмжээнд гарсан малын гоц халдварт боом өвчний үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, Дөргөний Усан цахилгаан станцад үүссэн нөхцөл байдал, Жаргалант сумын ЕБС-иудын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан "Өсвөрийн аврагч-2018" тэмцээний оролцоо,  2018-2019 оны Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил болон төв суурин газрын өвөлжилтийн бэлэн байдлын талаарх мэдээллийг холбогдох албаны удирдлагууд танилцуулж цаашид хийгдэх нэн шаардлагатай ажлуудыг онцгой комиссын хурлаар хэлэлцэн шийдвэрлэхээр болов.  Мөн аймгийн 2018 оны 4-р улирлын цаг агаарын мэдээллийг аймгийн УЦУОШГ-ын дарга А.Энхзаяа танилцууллаа. Тэрээр 10 сарын 5-аас эхлэн дахин хүйтэрч, хур тунадас орох төлөвтэй байгаа нь хөдөө аж ахуйн болон төв суурин газрын өвөлжилтийн байдалд нөлөөлж болзошгүй гэдгийг анхааруулсан юм. 

ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ