Монгол Улсын Их хурал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран "Хөдөлмөрийн тухай хууль", Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, болон Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөлд ажил олгогч эзэд, бизнес эрхлэгчид, ард иргэдийн санал авах сургалт, семинарыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий газрын дарга Б.Нямдаваагаар ахлуусан ажлын хэсэг дээрх хуулиудын шинэчилсэн найруулгад санал авах сургалт семинари, хэлэлцүүлгийг Ховд аймагт зохион байгууллаа. Сургалт, хэлэлцүүлэгт Хөдөлмөр нйигэм хамгааллын яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Ховд аймгийн ЗДТГ, аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар , аймгийн Ажил олгогч эздийн холбоо, аж ахуй нэгж байгууллага, бизнес эрхлэгчдийн төлөөлөл гэсэн 100 гаруй хүн хамрагдав.
ВИДЕО: