“Ховд дулааны станц” ТӨХК нь нийт хэрэглэгчидээ халаалт дулаан, хэрэглээний халуун усаар бүрэн хангажээ



"Ховд дулааны станц” ТӨХК нь 2018-2019 оны халаалтын улиралд 1500 гаруй айл өрх, 23 төсөвт байгууллага, 56 ААНБ-ын 636 мянган метр куб эзэлхүүнтэй 180 гаруй обьектын 20,4 Гкал/ц ачаалалтай хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр 100% ханган ажиллаж байна. Монгол Улсын Эрчим Хүчний Сайдын 2018 оны 109-р тогтоолоор халаалтыг 2018 оны 10 дугаар сарын 01-с өгөх учиртай. Гэсэн хэдий ч аймгийн Засаг дарга Б.Дүгэржав цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан халаалт дулааныг урьдчилан түгээх үүрэг өгсөний дагуу 2018 оны 09 сарын 27-ны өдрөөс халаалт, хэрэглээний халуун усыг өгч эхэлсэн байна. Тус станцын халаалтын жилийн өвөлжилтийн бэлтгэл ажил, их засварын ажлаа 100%-ийн биелэлттэй, ТЗБАХ болон Хөрөнгө оруулалтын ажил 80-85%-н гүйцэтгэлтэй, 10 хоногийн нүүрсний нөөцтэй байгаа ба нүүрс татах ажлын бэлтгэлийг бүрэн хангасан гэж “Ховд дулааны станц” ТӨХК-иас мэдээллээ.  
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ