Ховдчууд жил бүр "Цайны зам өв соёлын наадам" зохион байгуулна



1728 оноос цайны замын үйл ажиллагаа тогтмолжиж, дэлхийн худалдааны нэг гол зам болж байсан түүхтэй. Өөрөөр хэлбэл Хөх хотоос Оросын Бийск хот ордог цайны зам Ховд аймгаар дайран өнгөрдөг байжээ. Энэ уламжлалыг сэргээж Ховд аймаг энэ жил “Цайны зам” өв соёлын анхдугаар наадмыг зохион байгууллаа.  Уг наадмын хүрээнд Олон услын Хөөмийн 5-р наадам, “Алтан хэлхээ 2018” уран нугаралтын наадам, Угсаатан бүрийн цай чанах үзүүлбэр, "Цайны зам" эрдэм шинжилгээний бага хурал, Хөөмийн олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зэрэг томоохон арга хэмжээг зохион байгуулахаас гадна 100 орчим тэмээгээр “жин тээх” үзүүлбэр арга хэмжээг явууллаа. Мөн Манхан суманд Нүүдэлчин Бэсрэг наадам, Сумдын соёлын өдрүүд, Үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зэрэг томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулав.

ВИДЕО:

  













Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ