Дэлхий нийтээр нийгмийн амьдралд оролцох залуучуудын оролцоог нэмэгдүүлж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх талаар онцгой анхаарч байгаа өнөө үед залуучуудын хөгжлийн талаар ярилцах, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, гарц шийдлийг ярилцах, тэдний боловсрол, мэдлэгийг тасралтгүй дээшлүүлэх тогтолцоог бүрдүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн С.Бямбацогт санаачлан 10-р сарын 6-7 ны өдрүүдэд "ШИНЭ ХОВДЫН ЗАЛУУС" чуулга уулзалтыг Ховд хотод зохион байгуулав.
Чуулга уулзалтанд Ховд аймгийн 16 сум, Жаргалант сумын баг тус бүрээс 10 залуу, нийт 300 залуус оролцлоо. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэмжлэгтэйгээр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, "Ховдын түүчээ" ТББ хамтран зохион байгуулсан чуулга уулзалтанд оролцогчдод Хөгжлийн төлөөх оролцоо ба би Дэлхийн хүн илтгэлийг Workcentral Mongolia олон улсын хамтын ажиллагааны оффисын төсөл хөтөлбөр хариуцсан менежео Г.Учрал, Залуучуудын өрсөлдөх чадварын талаар Полиси төвийн захирал Г.Эрдэнэгэрэл, Гарааны бизнесээ хэрхэн эхлүүлэх талаар Маяара брэндийн үүсгэн байгуулагч Э.Азжаргал, Бүхний эхлэл буюу гэр бүлийн үнэ цэнэ, харилцаа хандлагын талаар Гэр бүл судлаач, доктор Г.Наранбаатар нар сонирхолтой илтгэл тавьсан юм.
ВИДЕО: