Сум, байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагааг хэлэлцлээ

Image may contain: 5 people, people sitting, table and indoor

Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын газар нь байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор хууль тогтоомжийн хэрэгжилт, төсвийн хөрөнгө, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийж, эрсдэлийн удирдлагаар хангаж ажилладаг.
Тэгвэл тус байгууллагын Аудитын шалгалтын баг өнгөрсөн 3-р сараас эхлэн Ховд, Эрдэнэбүрэн, Дуут сумын төсөвт байгууллагууд болон Жаргалант сумын зарим сургууль, цэцэрлэг, аймгийн ХХААГ, МЭГ зэрэг байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.
Өнөөдөр /2020.09.02/ тус ажлын тайланг Дотоод аудитын хорооны гишүүдэд танилцуулах хурлыг зохион байгууллаа.

Image may contain: 4 people, people sitting and indoor

Хурлаар шалгалт хийсэн сум, байгууллага тус бүрт илэрсэн зөрчил дутагдал, түүнийг арилгуулах чиглэлээр одоо авч хэрэгжүүлж буй болон дараагийн шатанд тооцох арга хэмжээний талаар хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
Мөн үүнээс гадна хорооны хагас жилийн хурлаар өмнөх оны актын үлдэгдэл болон Санхүүгийн хяналт, аудитын албаны орон тооны асуудлыг хэлэлцсэн юм.

Image may contain: 4 people, people sitting and indoor


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ