Ховд аймгийн Төрийн байгууллагуудын Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлж буй нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, төрийн алба, үйлчилгээ, хөдөлмөрийн харилцаанд хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна.ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан тус ажлын хэсгийнхэн энэ сарын 7-9-ний өдрүүдэд аймгийн ИТХ, ЗДТГ, тусгайлсан чиг үүргийн байгууллагууд зэрэг 10 гаруй байгууллагад хяналт шалгалт хийж ажиллах юм.ВИДЕО: Огноо: 9/8/2020 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1326 Мэдээ таалагдсан: