Хүний эрхийн үндэсний комиссын ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна



“Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль”-ийг хэрэгжүүлж буй нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, төрийн алба, үйлчилгээ, хөдөлмөрийн харилцаанд хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Хүний эрхийн үндэсний комиссын ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна.
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан  тус ажлын хэсгийнхэн энэ сарын 7-9-ний өдөр Ховд аймгийн төрийн байгууллага буюу ИТХ, ЗДТГ зэрэг 10 гаруй байгууллагад хяналт шалгалт хийж ажиллах юм.
Мөн төрийн албан хаагчдын жендерийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах аж. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ