Нийт 605 сорьцод PCR шинжилгээ хийхэд Коронавируст халдварын 51 тохиолдол илэрчээ



2021 оны 06 дугаар сарын 29-ний 8:00 цагаас 06 дугаар сарын 30-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 605 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 51-ээр нэмэгдэж нийт 812 боллоо. 
Тодруулбал, Цэцэг сумаас 12, Мөнххайрхан сумаас 12 иргэнээс илэрсэн байна. Харин Жаргалант сумаас 27 иргэнээс халдвар илэрчээ. Тухайлбал,
 -Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т ээжтэйгээ хамт орсон 1 хүүхэд,
-Баатархайрхан багт оршин суух 7 иргэн,
-Тахилт багт оршин суух 3 иргэн,
-Магсаржав багт оршин суух 3 иргэн,
-Буянт багт оршин суух 2 иргэн,
-Бугат багт оршин суух 5 иргэн,
-Жаргалан багт оршин суух 2 иргэн,  
-Бичигт багт оршин суух 2 иргэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.06.30/ байдлаар 136 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс хүнд-1, хүндэвтэр-9 бусад нь хөнгөн байна. Тэгвэл Цэцэг сумын “Тусгаарах эмнэлэг”-т 51 хэвтэн эмчлүүлж байна. Жаргалант суманд 84, Булган суманд 21, Алтай суманд 1, Буянт суманд 4, Мөст суманд 1 хүн гэрээр эмчлүүлж байна. Батлагдсан нийт тохиолдлын 464 нь эдгэрсэн байна. 

Өнөөдрийн /2021.06.30-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 1651, тусгаарлан ажиглах байранд 28, гэрийн тусгаарлалтад-1635, гэрийн ажиглалтад-361 иргэн байна.  

Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ