Коронавирусний халдварын улмаас 2021 оны 07 дугаар сарын 3-ны өдөр Мөст сумаас Ховд аймаг дахь БОЭТ-ийн Халдвартын тасгийн "Тусгаарлах эмнэлэг"-т ирж хэвтэн эмчлүүлж байсан иргэн Н. Эмэгтэй. 65 настай. Өчигдөр буюу 07.04/ 22:00 цагийн орчимд нас барсан харамсалтай мэдээ байна. Тухайн иргэн нь нойр булчирхай өвддөг архаг хуучтай байсан ч коронавирусний шалтгааны улмаас нас баржээ.
2021 оны 07 дугаар сарын 04-ний 8:00 цагаас 07 дугаар сарын 05-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 748 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 71-ээр нэмэгдэж нийт 1171 боллоо.
Тодруулбал, Цэцэг сумаас 9, Зэрэг сумаас 2, Манхан сумаас 6, Буянт сумаас 10, Эрдэнэбүрэн сумаас 2, Дуут сумаас 2 илэрчээ. Харин Жаргалант сумаас 40 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал,
-Алагтолгой багт оршин суух 4,
-Бичигт багт оршин суух 3,
-Магсаржав багт оршин суух 7,
-Буянт багт оршин суух 1,
-Баатархайрхан багт оршин суух 7,
-Жаргалан багт оршин суух 15,
-Хайрхан багт оршин суух 1,
-Цамбагарав багт оршин суух 3,
-Бугат багт оршин суух 3,
-Тахилт багт оршин суух 3,
-Наран багт оршин суух 2 иргэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.07.04/ байдлаар 173 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 48 нь хүүхэд байна. Тэдгээрээс хүнд-8, хүндэвтэр-13 бусад нь хөнгөн байна. Цэцэг сумын “Тусгаарах эмнэлэг”-т 78 хэвтэн эмчлүүлж байгаагаас 7 хүний биеийн байдал хүндэвтэр байна. Зэрэг сумын “Тусгаарлах эмнэлэг”-т 19 хэвтэн эмчлүүлж байна. Мөст сумын Эрүүл мэндийн төвд 3 хүн, Дуут сумын Эрүүл мэндийн төвд 8 хүн, Манхан сумын Эрүүл мэндийн төвд 4 хүн, Ховд сумын Эрүүл мэндийн төвд 4 хүн, Чандмань сумын Эрүүл мэндийн төвд 3 хүн, Булган сумын Эрүүл мэндийн төвд 2 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Тэгвэл Жаргалант суманд 173 хүн, Булган суманд 28 хүн, Алтай суманд 1 хүн, Цэцэг суманд 3 хүн, Буянт суманд 5 хүн, Мөст суманд 3 хүн, Мөнххайрхан суманд 5 хүн, Манхан суманд 4 хүн гэрээр эмчлүүлж байна. Батлагдсан нийт тохиолдлын 541 нь эдгэрчээ.
Өнөөдрийн /2021.07.04-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2565, тусгаарлан ажиглах байранд 12, гэрийн тусгаарлалтад-2569, гэрийн ажиглалтад-428 иргэн байна.
Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"