Аймгийн Онцгой комиссын дэргэдэх "Шуурхай штаб"-ын өргөтгөсөн хурал боллоо



Өнөөдөр /07.05/ аймгийн Онцгой комиссын дэргэдэх "Шуурхай штаб"-ын өргөтгөсөн хурал боллоо. Хурлаас:

-Хот, аймаг, сум хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнд хөл хорио тогтоохгүй байх,
-Халдвар авсан иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийж хүнд, хөнгөн байдлаар нь эрэмбэлнэ, тээвэрлэнэ, халдварын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан тээвэрлэлтийн нэмэлт баг гарган бэлэн байдалд шилжүүлэх,
-Халдвар авсан, биeийн байдал нь хөнгөн өвчтөнүүдийг Өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад гэрээр эмчилж байх,
-Үүнтэй холбогдуулан Жаргалант сумын өрхийн эрүүл мэндийн 5 төв, Булган сумын Өрхийн эрүүл мэндийн төв /6/-ийг энэ сард багтаан унаатай болгоно, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх,
-Шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх,
-Биeийн байдал нь хүнд, хүндэвтэр иргэдийг БОЭТ-ийн Халдвартын тасгийн "Тусгаарлах эмнэлэг"-т хэвтүүлэн эмчилж байх,
-Эмч эмнэлгийн ажилчдын ээлжийн амралтыг олгох, тэдний оронд түр ажиллах сайн дурын багийг томилох, цалин хөлс олгох санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх,
-Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх зэрэг шийдвэрийг гаргалаа.




Шийдвэрийн талаар өнөөдөр /07.05/ 15:00 цагт орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэд, олон нийтэд мэдээлэл хийв.

ВИДЕО:



Аймгийн Онцгой комиссын дэргэдэх ШУУРХАЙ ШТАБ




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ