2021 оны 07 дугаар сарын 03-ны 8:00 цагаас 07 дугаар сарын 04-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 459 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 58-аар нэмэгдэж нийт 1099 боллоо.
Тодруулбал, Булган сумаас 1, Эрдэнэбүрэн сумаас 2, Манхан сумаас 1, Цэцэг сум 1, Зэрэг сумаас 3, Мөст сумаас 2, Ховд сумаас 2, Чандмань сумаас 2 илэрсэн байна. Мөн Улаанбаатар хотоос ирсэн 4 иргэн, Баянхонгор аймгаас ирсэн 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 39 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал,
-Халдвартын тасгийн “Тугаарлах эмнэлэг”-т байсан 1 иргэн /сахиур/
-Бугат багт оршин суух 6 иргэн,
-Рашаант багт оршин суух 2 иргэн,
-Баатархайрхан багт оршин суух 4 иргэн,
-Цамбагарав багт оршин суух 3 иргэн
-Хайрхан багт оршин суух 3 иргэн,
-Буянт багт оршин суух 4 иргэн,
-Тахилт багт оршин суух 1 иргэн
-Магсаржав багт оршин суух 12 иргэн,
-Жаргалан багт оршин суух 1 иргэн,
-Наран багт оршин суух 1 иргэн,
-Бичигт багт оршин суух 1 иргэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.07.04/ байдлаар 176 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 42 нь хүүхэд байна. Тэдгээрээс хүнд-3, хүндэвтэр-19 бусад нь хөнгөн байна. Цэцэг сумын “Тусгаарах эмнэлэг”-т 75 хэвтэн эмчлүүлж байгаагаас 5 хүний биеийн байдал хүндэвтэр байна. Зэрэг сумын “Тусгаарлах эмнэлэг”-т 18 хэвтэн эмчлүүлж байна. Мөст сумын Эрүүл мэндийн төвд 2 хүн, Дуут сумын Эрүүл мэндийн төвд 9 хүн, Манхан сумын Эрүүл мэндийн төвд 5 хүн, Ховд сумын Эрүүл мэндийн төвд 2 хүн, Чандмань сумын Эрүүл мэндийн төвд 2 хүн, Булган сумын Эрүүл мэндийн төвд 2 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Тэгвэл Жаргалант суманд 157 хүн, Булган суманд 28 хүн, Алтай суманд 1 хүн, Цэцэг суманд 3 хүн, Буянт суманд 5 хүн, Мөст суманд 4 хүн, Мөнххайрхан суманд 7 хүн, Манхан суманд 3 хүн, Дуут суманд 4 хүн гэрээр эмчлүүлж байна. Батлагдсан нийт тохиолдлын 532 нь эдгэрчээ.
Өнөөдрийн /2021.07.04-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2565, тусгаарлан ажиглах байранд 12, гэрийн тусгаарлалтад-2569, гэрийн ажиглалтад-453 иргэн байна.
Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"