
Монголын эх оронч, эрэлхэг хөвгүүд улс орныхоо тусгаар тогтнолыг сэргээх зорилгоор 1921 оны гуравдугаар сарын 01-нд Хүрээний ба Консулын гэх хоёр бүлгэм байгуулж, улмаар анхны улс төрийн хүчнийг үүсгэн байгуулсан түүхтэй.
Түүхэн энэ өдөр буюу МАН-ын 105 жилийн ой,
“ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР”-ийг тохиолдуулан аймгийн Монгол ардын намын хорооноос
“МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД МИНИЙ ОРУУЛАХ ХУВЬ НЭМЭР” сэдэвт илтгэлийн уралдаан зохион байгуулав.

Монгол Улсын хөгжилд иргэн бүрийн оролцоо, хариуцлага, манлайлал, инновац, бүтээлч санаачилгыг дэмжих, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах бодит санал, шийдлийг тодруулах зорилгоор зохион байгуулсан тус уралдаанд 30 гаруй илтгэл ирүүлснээс эхний шатанд шалгарсан 14 илтгэлийг өнөөдөр /2026.03.10/ нээлттэй хэлэлцүүлж шилдгүүдийг шалгарууллаа.
Илтгэлийн уралдаанд:
МУИС-ийн ББС-ийн Программ хангамжийн III ангийн оюутан Э.Түмэндэмбэрэл нэгдүгээр байр,
МУИС-ийн ББС-ийн Эрхзүйн IV ангийн оюутан П.Цэцэгдэлгэр хоёрдугаар байр,
МУИС-ийн ББС-ийн Уул уурхайн ашиглалтын технологи III ангийн оюутан Б.Мягмарсүрэн гуравдугаар байр,
Жаргалантт сумын Ерөнхий боловсролын VII сургуулийн 12б ангийн сурагч Х.Лхагважав тусгай байр эзэллээ.
“МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД МИНИЙ ОРУУЛАХ ХУВЬ НЭМЭР” сэдэвт илтгэлийн уралдааны шүүгчээр аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Пүрэвганди, З.Энхбаяр, Биологийн ухааны доктор Д.Дарьханд, Боловсрол судлалын ухааны доктор Г.Пүрэвчулуун, МУИС-ийн ББС-ийн Монгол хэлний багш н.Гантуяа нар ажиллав.

