
Жил бүрийн 03 дугаар сарын 22-ны өдөр
"НАУРЫЗ"-ын баяр тохиодог.
“Ховд Наурыз 2026” арга хэмжээний хүрээнд өнөөдөр (2026.03.20) аймгийн төв талбайд "Баярын парад" зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээ нь:
Казах зон олны соёлын өв, зан заншлыг харуулсан нүүдэл, бүргэд, идээ ундаа, тоглоом наадгай зэрэг 10-аад үзүүлбэрийг харуулснаараа онцлог байлаа гэж тус арга хэмжээнд оролцсон аймаг, орон нутгийн удирдлагууд онцоллоо.

Манай аймгийн 90 000 гаруй иргэдийн 10 гаруй хувийг Казах иргэд эзэлдэг. Тодруулбал, Ховд, Буянт, Мянгад, Булган, Үенч, Эрдэнэбүрэн гэсэн зургаан суманд Казах иргэд аж төрж байна. Энэ жил Ховд, Буянт сумын түүхэн ой тохионо. Үүнтэй холбогдуулан харилцаа дууны
"АЙТЫС" тэмцээнийг аймаг, орон нутгаас дэмжин зохион байгуулахаар төлөвлөж байна.


