
"Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас
“Үрсийнхээ төлөө ээжүүд” чуулга уулзалтыг өнөөдөр /2026.03.06/ зохион байгууллаа.

Эхчүүд, эмэгтэйчүүдийн оролцоонд тулгуурласан хүүхдийн эрх, хамгаалал, хөгжлийн бодлогын санал боловсруулах, орон нутгийн түвшинд хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой тус чуулга уулзалтад Жаргалант сумын 12 багийн ээжүүд, эхчүүдийн төлөөлөл 200 орчим эмэгтэйчүүд оролцов.

Энэ үеэр ээжүүд, эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн даван туулах талаар хэлэлцүүлэг өрнүүлж санал бодлоо хуваалцан оролцогчид бяцхан үрсийнхээ урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо.

Сургалтын хүрээнд өнөөгийн ба ХГБХХГ-ын зүгээс нийт оролцогчдод Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүлж үрсийнхээ сайн сайхны төлөө хамтран ажилладагт талархал илэрхийлэв.





