-Аргын тооллын 3 сарын 20. Баасан (Сугар) гараг (2026)



Хаврын дунд цагаагчин туулай (бага) сар. 6 цагаан мэнгэ, ус суудалтай.
-Аргын тооллын 3 сарын 20. Баасан (Сугар) гараг (2026)
-Хаврын дунд цагаагчин туулай сарын шинийн 2, өдөр харагчин могой, мэнгэ 2 хар, суудал шороо, од дэлгэрүүлэгч-26, идэр барилдлагат. Модон хохимой өдөр. Хаврын хугас-22:41.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:56-19:04.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, тахиа, могой, хонь, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, харин бар, туулай жилтнээ харш гараг.
-Хүний сүлд шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Модон хохимой өдөр. Аливаа үйлд муу болой. Бэр буулгаваас үр үгүй болох, нас тэтгэвээс үл өсюү. Тариа тариваас үл ургаюу, аливаа мал, адгуус авбаас хэрэг үл болюу, нэр цол авбаас үл хүлцэн таалагдах, гэр балгас босговоос 100 өдөр шатаагдах.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ