-Аргын тооллын 3 сарын 22. Ням (Адьяа) гараг (2026)



-Аргын тооллын 3 сарын 22. Ням (Адьяа) гараг (2026)
-Хаврын дунд цагаагчин туулай сарын шинийн 4, өдөр хөхөгчин хонь, мэнгэ 9 улаан, суудал огторгуй, од гоё хүүхэн-1, арвидах барилдлагат.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:52-19:07.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад баян ноён болох, бие, эрхтний хүч сайжрах сайн. Харин үхэр, бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, гахай, хонь, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр жилтнээ сөрөг муу.
-Луу жилтний сүлд гараг.
-Хүний сүлд бэлхүүс, нууцын оронд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Билгийн өдрийн үр: Үс засуулах, багш, шавь болох, бэрийн үйл, арилжаа наймаа хийх, модны үйл, малын үс, ноос хяргах, мал гаргахад сайн. Дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, мал хөнгөлөх, хэрүүл тэмцэлд муу.
-Гарагийн өдрийн үр: Гэр оронд өлзийтэй юм хийх, их хүмүүн тушаал хүлээх, нэмэх, гал тахих, хурим хийх, үр тариа цэцэг жимс тарих, мал номхуулж, уналга эдэлгээнд сургах, морь уралдуулж эхлэх, мал адгуус сургах, эм хүртэх, найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, ан гөрөө хийхэд сайн. Хүн, малыг самнах, ханаж, төнөх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, буян хишгийн даллага авах, замд гарах, хурим хийх, мал хөнгөлөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, оёж, хатгах үйл хийх, шинэ дээл эсгэхэд муу.
-Жил өдрийн үр: Бурханд залбирах, бэрийн үйл, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, хониноос ашиг шим авах, хот тосгон барьж эхлэх, мал гадагш өгөх, ажилчин авах, хурим найр хийхэд сайн. Өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм хүртэх, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөхөд муу.
-Мэнгэний өдрийн үр: Сайн бүтээл, хишиг даллага авах, эд, мал худалдан авах, чинагш өгөхөд сайн. Эд, мал гадагш өгөхөд муу.
-Суудалын өдрийн үр: Огторгуй үүд сахих, гүрэм хийлгэх, их хүнтэй уулзах, буян номын үйлд сайн. Өвчин эмнэх, сүм дуган, балгадын суурь тавих, гэр бүрэх, нүүх, арилжаа наймаа хийх, нохой авахад муу.
-Барилдлагын өдрийн үр: Идээ, хувцас олох, газар хагалах, тариа ногоо тарих, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, худалдаа наймаа хийх, эд мал худалдан авах, замд гарах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэхэд сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ