2026 оны 03-р сарын 23-наас 04-р сарын 01-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв


May be an image of horse and text

2026 оны 03-р сарын 23-наас 04-р сарын 01-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв


/Энэ 10 хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуургатай, цаг агаар тогтворгүй байна/

Хур тунадас: 24-нд уулархаг нутгаар, 24-25-нд шилжих шөнө, 25-ны өдөртөө ихэнх нутгаар, 27-28-нд шилжих шөнө зарим газраар нойтон цас, цас орно.

Салхи:
23-нд Алтайн салбар уулсаар, 24,25-нд ихэнх нутгаар баруун өмнөөс, 30,31-нд Уулархаг нутгаар секундэд 6-11 метр,  зарим газраар секундэд 13-15 метр, Алтайн салбар уулсаар секундэд 17-19 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.

Агаарын температур:
25,26-нд нийт нутгаар бага зэрэг хүйтэрч, шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө -2 градус хүйтнээс +3 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарч, нийт нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан байна гэж мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ