Засаг даргын орлогч Э.Уртнасан Үенч суманд ажиллав

5 хүн, бумба ба бичвэр нарын зураг байж магад

Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг сумдад танилцуулах, улс, орон нутгийн 2025 оны төсөв, цаг үеийн нөхцөл байдлын мэдээлэл танилцуулж, сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах зорилгоор аймгийн удирдлагууд, холбогдох байгууллагын төлөөллүүдээс бүрдсэн ажлын дөрвөн хэсэг энэ сарын наймнаас эхлэн хөдөөгийн 16 суманд тодорхой хуваарийн дагуу бүсчилсэн байдлаар ажиллаж байна.

Засаг даргын орлогч Э.Уртнасангаар ахлуулсан өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Манхан, Алтай, Үенч, Булган сумдад ажиллах юм. Хуваарийн дагуу энэ сарын 8-нд Үенч суманд ажиллаж, иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ЗАМ” хөтөлбөрийг танилцуулж, хийж хэрэгжүүлэх ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, иргэдийн санал сэтгэгдлийг сонслоо.

6 хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

“ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ЗАМ”
хөтөлбөр нь:

-Хүний хөгжлийн бодлого,

-Эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийн бодлого,

-Хөдөө аж аж ахуй, үйлдвэржилтийн хөгжлийн бодлого,

-Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого,

-Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого гэсэн 5 бүлэг 28 чиглэл, 320 зорилттой. Хөтөлбөрийн хүрээнд онцлох 10 томоохон ажлыг хийж хэрэгжүүлнэ.

1 хүн, бумба ба бичвэр нарын зураг байж магад

2025 онд Ховд аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 27 төсөл арга хэмжээ, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 106 төсөл арга хэмжээ хэрэгжүүлнэ. Үүнээс Үенч суманд орон нутгийн төсвийн 714 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 5 төсөл хэрэгжинэ. Үүнд:

Алслагдсан багуудын цахим сүлжээ нэвтрүүлэх туршилт

Сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний оролцоо

Улиаст багт худгийн амны гүүр барих

Цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт

Дотуур байрны засварын ажил хэрэгжинэ.

Харин улсын төсвийн 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын төвийн цэвэр, бохир ус дулааны шугам сүлжээний ажил, Хөшөөтийн уурхайгаас Үенч сум хүртэл 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, Үенч дэд станцын өргөтөл тус тус хийгдэнэ.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр олонх болж, аймаг орон нутгаа хөгжүүлэх их үйлсэд гар нийлэн ажиллаж буй шинээр томилогдсон удирдлагуудад ажлын амжилт хүсэхийн сацуу ирэх дөрвөн жил аймаг орон нутгийг хөгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулан иргэддээ танилцуулж, санал хүсэлтийн сонсож байгаад Үенч сумын иргэд талархаж байгаагаа энэ үеэр илэрхийллээ.

2 хүн нарын зураг байж магад


Уулзалтын үеэр аймгийн ХХҮГ, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын газар, ХХҮГ, Боловсролын газар, Цагдаагийн газар, БОАЖГ зэрэг байгууллагын удирдлага, холбогдох төлөөллүүд чиг үүргийнхээ дагуу төрийн үйлчилгээний мэдээллийг ард иргэдэд хүргэж ажиллав.

5 хүн нарын зураг байж магад

10 хүн, сүм, бумба ба бичвэр нарын зураг байж магад

8 хүн, бумба ба бичвэр нарын зураг байж магад

хичээл хийж байна ба хүмүүс нарын зураг байж магад

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ