
-Аргын тооллын 3 сарын 15. Ням (Адьяа) гараг (2026)-Хаврын тэргүүн цагаан бар сарын билгийн 27, өдөр шар хулгана, мэнгэ 7 улаан, суудал ус, од яруу эгшигт-21, түлэх барилдлагат. Хутганы ир, овоо тахих өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:06-18:57.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй сайн. Харин морь, бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, бич, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь жилтнээ сөрөг муу.
-Луу жилтний сүлд гараг.
-Хүний сүлд нүд, өвдөг, хөлний булчинд, гэрийн сүлд голомтонд орших болой.
-Билгийн өдрийн үр: Үс засуулах, замд гарах, үхэгсдийн үйл, газар хагалах, тариа ногоо тарих, хөрөнгө оруулахад сайн. Анд бололцох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, бэрийн үйл, шинэ гэр, байшин, асар майхан босгох, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авахад муу.
-Гарагийн өдрийн үр: Гэр оронд өлзийтэй юм хийх, их хүмүүн тушаал хүлээх, нэмэх, гал тахих, хурим хийх, үр тариа цэцэг жимс тарих, мал номхуулж, уналга эдэлгээнд сургах, морь уралдуулж эхлэх, мал адгуус сургах, эм хүртэх, найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, ан гөрөө хийхэд сайн. Хүн, малыг самнах, ханаж, төнөх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, буян хишгийн даллага авах, замд гарах, хурим хийх, мал хөнгөлөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, оёж, хатгах үйл хийх, шинэ дээл эсгэхэд муу.
-Жил өдрийн үр: Шинэ барилгыг ашиглалтанд оруулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, арилжаа наймаа хийх, гэрлэх, тустай үйлийг бүтээхэд сайн. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, мал гаргах, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уухад муу.
-Мэнгэний өдрийн үр: Бурханд залбирахад сайн. Улайны үйл, мал гаргах, хиншүү хярвасанд муу.
-Суудалын өдрийн үр: Бурхан, лус тахих, зад барих, хариулга хийх, төмөр урлах үйлд сайн. Их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, мал гаргах, ан гөрөө хийх, дайсан номхтгоход муу.
-Барилдлагын өдрийн үр: Хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.