
Аймгийн Засаг даргын 2024-2028 он хүртэл хэрэгжүүлэх
"ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ЗАМ" үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролыг тэргүүлэх салбарын нэг болгон ажиллаж байна.
Энэ хүрээнд аймгийн ИТХ-аар "Ховдын ирээдүй" хөтөлбөр батлуулан хэрэгжүүлж байгаа юм. Тус хөтөлбөрийн хүрээнд багш нарыг гадаад, дотоодын сургуулийн туршлага судлуулах, сургалтад хамруулах зорилт тусгасан.

ОХУ-ын Горны-алтай хотод
"МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ"-ад хамрагдах 40 багшийг өчигдөр
/2026.03.19/ аян замд нь үдлээ.
10 хоног үргэлжлэх энэ удаагийн сургалтад Математик, Физикийн шинжлэх ухааны багш нар арга зүйчдийн хамтаар хамрагдах юм.

Сургалтын үр дүнд багш нарын ур чадварыг илүү нэмэгдүүлэх улмаар сурагчдын сурлагын чанарт ахиц гарна гэж үзэж байна.



