
Монгол улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой, Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан
“Амьдралын төлөөх аавууд” уулзалт хэлэлцүүлгийг өнөөдөр
/2026.03.18/ амжилттай зохион байгууллаа.
Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газраас санаачлан аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Цагдаагийн газартай хамтран зохион байгуулсан тус арга хэмжээнд орон нутгийн салбар, салбарын төлөөллөөс бүрдсэн 100 гаруй аавууд оролцлоо.

Энэ үеэр
"Панел хэлэлцүүлэг" өрнүүлж оролцогчид гэр бүл тэр дундаа аавуудын өмнө тулгамдаж буй асуудлын талаар өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлэн харилцан санал солилцов.

