
Орон нутгийн байгууллага, сургууль, гэр бүл, олон нийтийн хамтын оролцоонд тулгуурлан дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний нэгдсэн ойлголт, хамтын шийдлийг тодорхойлох зорилгоор
“ХАМТДАА ХАМГААЛЪЯ” хэлэлцүүлгийг зохион байгуулав.

“Зориг сан”, Залуусын орон зай хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр
"Тийн сэтгэл” ТББ-аас зохион байгуулсан хэлэлцүүлэгт Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын болон эцэг эх, багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, сургуулийн удирдлага, орон нутгийн удирдлага, ТББ-ын төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр аймгийн Нийгмийн асуудал хариуцсан орлогч М.Баярт хүүхэд хамгааллын чиглэлээр Ховд аймагт хийж буй ажил анхаарах асуудын талаар мэдээлэл өгөв.

Ховд аймгийн
“Тийн сэтгэл” ТББ-аас энэ сарын 02-ны өдөр зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт оролцогчид:
-Дээрэлхэлтийн нөхцөл байдал, шалтгааныг тодорхойлох,
-Хүүхдэд үзүүлэх нөлөөллийг олон талын өнцгөөс ойлгох,
-Сургуулийн хариу арга хэмжээний практик шийдэл тодорхойлох,
-Гэр бүл, олон нийтийн хамтын ажиллагааны механизмыг тодорхойлох,
-Орон нутагт хэрэгжүүлэх боломжтой зөвлөмж боловсруулах зорилт дэвшүүлэв.

Мөн Үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлаар хамтын ажиллагааны чиглэлээ гаргаж зөвлөмж боловсруулан хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.

