Менингококкийн халдвартай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдав

May be an image of one or more people and text

Ховд аймагт Менингококкийн халдвараар хоёр хүүхэд өвчилж нэг хүүхэд эндсэн харамсалтай тохиолдол гарлаа. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр /2026.03.13/ аймгийн Онцгой комисс хуралдав.

Хурлаар:

May be an image of one or more people

Эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл сонсож санал солилцон холбогдох шийдвэрийг гаргалаа. 

Менингит нь менингококкоор үүсгэгддэг, маш богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй, аль ч насны иргэд, ялангуяа 0-5 насны хүүхдүүд илүү өртөх эрсдэлтэй халдварт өвчин.

No photo description available.

Сэргийлэх боломжтой учраас бүх нийтийг хамарсан хөл хорио тогтоохгүй. Харин:

-Тухайн халдвар гарсан Жаргалант сумын VII сургуулийн 1-5 дугаар ангийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 7 хоногийн хугацаатай цахимаар зохион байгуулах, 

-Аймгийн хэмжээнд хүүхдүүдийг хамруулсан олон нийтийн арга хэмжээ /секц дугуйлан, уралдаан тэмцээн гэх мэт/-г өнөөдрөөс /2026.03.13/ эхлэн 14 хоногийн хугацаанд түр хязгаарлаж төлөвлөсөн арга хэмжээг цуцлах,

-Сургуулийн ялангуяа бага насны, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулах,

-Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулах чиглэлийг өглөө.

May be an image of text

Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн мэдээллээр эмч мэргэжилтэн болон эм тарианы нөөцтэй. Вакцин татан авсан. 

Дахин халдвар гарах эрсдэлтэй учраас бэлтгэл, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

May be an image of one or more people and text

May be an image of one or more people and text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ