
-Аргын тооллын 2 сарын 26. Пүрэв (Бархасвад) гараг (2026)-Хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 10, өдөр цагаагчин хонь, мэнгэ 6 цагаан, суудал огторгуй, од хэрцгий охин-5, үл зохилдох барилдлагат.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:39-18:31.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад эрхтэн хүчин дэлгэрэх сайн. Харин үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, гахай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Бар, туулай жилтний сүлд гараг, харин үхэр, луу, хонь, нохой жилтнээ харш гараг.
-Хүний сүлд ам, мөр, бэлхүүст, гэрийн сүлд гэр, байшинд орших болой.
-Билгийн өдрийн үр: Үс засуулах, даллага авах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, газар хагалах, тариа ногоо тарих, малын үс, ноос хяргах, дуган шүтээн босгох, бурхан сахиус тахих үйлд сайн. Замд гарах, бэрийн үйл, эд, мал худалдан авахад муу.
-Гарагийн өдрийн үр: Сургуульд сурах, бичиг зурхай, ном сонсох, номлох, хэвлэх, хурим хийх, багш шавь болох, бэрийн үйл, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл хийх, шинэ гэр, байшин, асар майхан барих, гал тахих, морь уралдуулж эхлэх, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, замд явах, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, газар хагалах, тариа ногоо, мод тарих, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйлс бүхэнд сайн. Мал гаргахад муу.
-Жил өдрийн үр: Бурханд залбирах, бэрийн үйл, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, хониноос ашиг шим авах, хот тосгон барьж эхлэх, мал гадагш өгөх, ажилчин авах, хурим найр хийхэд сайн. Өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм хүртэх, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөхөд муу.
-Мэнгэний өдрийн үр: Бурханд залбирах, хишиг даллага авах, угаал үйлдэх, бэрийн үйл, зөөвөр тавих, зөөж буух, хашаа байшин, байр солих, нүүдэлд сайн. Бузарыг дарж, дайсагнах үйлд муу.
-Суудалын өдрийн үр: Огторгуй үүд сахих, гүрэм хийлгэх, их хүнтэй уулзах, буян номын үйлд сайн. Өвчин эмнэх, сүм дуган, балгадын суурь тавих, гэр бүрэх, нүүх, арилжаа наймаа хийх, нохой авахад муу.
-Барилдлагын өдрийн үр: Андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.