“Ховд Наурыз 2026” арга хэмжээний үеэр “ЕСӨН АЛДАРТАН” шалгарууллаа

May be an image of one or more people and text that says

Өнөөдөр /2026.03.20/ Казах түмний "НАУРЫЗ"-ын баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа. Энэ үеэр төрийн захиргаа, боловсрол, эрүүл мэнд, ХАА, бизнесийн гээд салбар салбарт амжилт гарган ажиллаж буй иргэдээс “ЕСӨН АЛДАРТАН”-г уламжлалын дагуу тодруулж алдаршууллаа. 

-"Ахмад зүтгэлтэн"-ээр 10 хүүхэд төрүүлж 100 гаруй ач, зээ, гучыг өсгөн хүмүүжүүлсэн Буянт сумын Цагаан эрэг багийн иргэн А.Батиха,

May be an image of one or more people, wedding, dais and text

-"Буянтай ээж"-ээр зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн Үенч сумын Жаргалан багийн иргэн, малчин Ч. Каукар,

May be an image of one or more people and text

-"Тэргүүний тариаланч"-аар Буянт сумын Норжинхайрхан багийн тариаланч А.Ахмет,

May be an image of text that says

-"Тэргүүний малчин"-аар мал сүргээ таван төрөлд нь өсгөн үржүүлж туслах малчин ажиллуулан мал сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулсан амжилтаар Эрдэнэбүрэн сумын Шураг багийн малчин Т.Алив,

May be an image of text

-"Шилдэг гэр бүл"-ээр найман хүүхэд төрүүлж өсгөхийн зэрэгцээ таван хошуу малынхаа ашиг шимийг нэмэгдүүлэн орон нутгийн эдийн засагт хувь нэмэр оруулан ажиллаж буй Ховд сумын Баянбулаг багийн иргэн М.Нурботагийн гэр бүл,

May be an image of one or more people and text

-"Энэрэнгүй үйлстэн"-ээр эрүүл мэндийн салбарт 16 жил ажиллаж эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан Булган сумын Баянсудал багийн иргэн, эх баригч Р.Болормаа,

May be an image of text

-"Тэргүүний сэхээтэн"-ээр Ховд сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Т.Ернур,

May be an image of text

-"Тэргүүний бизнесмен"-ээр Булган сумын Баянсудал багийн иргэн Т.Жахсылык,

May be an image of text

-"Тэргүүний сурагч"-аар Жаргалант сумын Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн сурагч А.Айганым нар шалгарлаа.

May be an image of text


“ЕСӨН АЛДАРТАН”-ы шагналыг аймаг, сум орон нутгийн удирдлагууд хүндэтгэн гардуулж баяр хүргэв.

May be an image of dancing and text


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ