“Ковид-19”-ийн халдвар авсан иргэдээс 105 буюу 55 хувь нь эдгэрлээ



Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 20-ны 08:00 цагаас 04 дүгээр сарын 21-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 215 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 2-оор нэмэгдэж өнөөдрийн /2021.04.21/ байдлаар 192 нийт боллоо. 

Тодруулбал, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж буй иргэдийн ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байр “ROYAL” зочид буудалд байсан 1 иргэнээс, “Тусгаарлах эмнэлэг”-т хүүхдээ сахиж байсан нэг сахиураас тус тус халдвар илэрчээ. 

Зэрэг сумаас халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Шинээр халдварын ямар нэгэн голомт гараагүй байна. 

БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.04.21/ байдлаар 87 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1, хүнд-2, хүндэвтэр-5, бусад нь хөнгөн байна. 


“Ковид-19”-ийн халдварын улмаас “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтсэн иргэдээс 105 буюу 55 хувь нь эдгэрч гэртээ гараад байна. 
Өнөөдрийн  /2021.04.21-ний 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 879 иргэн байгаа бол 169 иргэн тусгаарлан ажиглах байранд, 587 иргэн гэрийн тусгаарлалтад, 125 иргэн гэрийн ажиглалтад байна.


“Ковид-19”-ийн халдварын тархалтыг хумихад иргэн таны “ДЭМ, ДЭГЛЭМ” чухал. Тиймээс, Иргэн бүр халдвараас сэргийлж:
-ГЭР ГЭРТЭЭ БАЙ!!!
-ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРЬ!!!
-АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮ!!! 
-ГАРАА ТОГТМОЛ АРИУТГА!!!

"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"

ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ