Дэлхий нийтийг хамарсан Koвид-19 халдварын тохиолдол Ховд аймагт бүртгэгдэж байгаатай холбогдуулан бригадын генерал Т.Хүрэлбаатар даргатай “Ховд нутгийн мөрдэстнүүд” төрийн бус байгууллагаас халдварын голомтод ажиллаж, үүрэг гүйцэтгэж байгаа тус аймагт үйл ажиллагаа явуулдаг үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын алба хаагчидад сэтгэлийн дэм болгон хандив өргөлөө.
Тухайлбал, амны хаалт – 10000 ширхэг, бээлийн – 5 хайрцаг /250 ширхэг/, гар ариутгагч /санитол/ – 100 ширхэг ирүүлсэнийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Б.Ганхуяг болон Цэргийн штабын алба хаагчид анги байгууллагын захирагч, дарга, удирдлагуудад хүлээлгэн өглөө.
Үүнд: Зэвсэгт хүчний 123 дугаар ангид маск – 2000 ширхэг, бээлийн – 50 ширхэг, гар ариутгагч /санитол/ – 20 ширхэг,
-Аймгийн Цагдаагийн газарт маск – 2000 ширхэг, бээлийн – 50 ширхэг, гар ариутгагч /санитол/ – 20 ширхэг, -Баруун бүсийн төв- Ховд аймгийн Онцгой байдлыг газарт маск – 2000 ширхэг, бээлийн – 50 ширхэг, гар ариутгагч /санитол/ – 20 ширхэг,
-Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид маск – 1000 ширхэг, бээлийн – 50 ширхэг, -Тагнуулын газарт маск – 500 ширхэг, -Шүүх шинжилгээний албанд маск – 200 ширхэг,
-Хилийн 0130 дугаар ангид маск – 1000 ширхэг, бээлийн – 50 ширхэг, гар ариутгагч /санитол/ – 20 ширхэг, -Прокурорын газарт маск – 200 ширхэгийг тус тус хүлээлгэн өглөө гэж Цэргийн штабаас мэдээллээ.