“Ковид-19”-ийн халдварын тохиолдол буурч эдгэрэлтийн хувь өссөөр байна



Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 21-ний 08:00 цагаас 04 дүгээр сарын 22-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 270 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 4-өөр нэмэгдэж өнөөдрийн /2021.04.22/ байдлаар 196 нийт боллоо. 

Тодруулбал, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж буй Зэрэг сумын иргэдийн ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байр “БООРЖИ” зочид буудалд байсан Зэрэг сумын 2 иргэнээс давтан шинжилгээгээр, Улаанбаатар хотоос ирж байсан тээврийн нэг жолооч, нэг иргэнээс тус тус халдвар илэрчээ. Шинээр халдварын ямар нэгэн голомт гараагүй байна.  

БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.04.22/ байдлаар 76 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1, хүнд-2, хүндэвтэр-5, бусад нь хөнгөн байна. 



“Ковид-19”-ийн халдварын улмаас “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтсэн иргэдээс 118 буюу 60,2 хувь нь эдгэрч гэртээ гараад байна. 
Өнөөдрийн  /2021.04.22-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 884 иргэн, тусгаарлан ажиглах байранд 171 иргэн, гэрийн тусгаарлалтад 591 иргэн, гэрийн ажиглалтад 125 иргэн байна.


“Ковид-19”-ийн халдварын тархалтыг хумихад иргэн таны “ДЭМ, ДЭГЛЭМ” чухал. Тиймээс, Иргэн бүр халдвараас сэргийлж:
-ГЭР ГЭРТЭЭ БАЙ!!!
-ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРЬ!!!
-АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮ!!! 
-ГАРАА ТОГТМОЛ АРИУТГА!!!

"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"

ВИДЕО:


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ