Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан гэр хорооллын зарим айл өрхүүд түлээ, түлшний дутагдалд ороод байсан. Иймд нөхцөл байдалд дүгнэлт хийж, аймгийн Онцгой комиссоос МоЭнКо ХХК-тай хамтран 240 тн нүүрс татан авч Жаргалант сумын гэр хорооллын айл өрх тус бүрд 1 шуудай нүүрсийг үнэгүй олгохоор шийдвэрлэжээ.
Гэр хорооллын өрхүүдэд нүүрс тараах ажлыг Жаргалант сумын Онцгой комисс, сумын Засаг даргын тамгын газар, Хот тохижилт, "Жаргалант ТҮК" ОНӨААТҮГ хамтран халдвар хамгааллын дэглэмээ баримтлан хариуцсан ажиллаж байна.
Өнөөдрийн /2021.04.19/ байдлаар Хөшөөтийн нүүрсний уурхайгаас 175тн нүүрсийг татан авч уутлан айл өрхүүдэд түгээхэд бэлэн болгожээ. Түгээлтийг өнөөдрөөс /2021.04.19/ эхлэн 3 хоногийн хугацаанд зохион байгуулна.
ВИДЕО: