Ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байранд байгаа иргэдээс халдвар илэрч байна



Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 23-ны 08:00 цагаас 04 дүгээр сарын 24-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 342 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 7-оор нэмэгдэж өнөөдрийн /2021.04.24/ байдлаар 204 нийт боллоо. 

Тодруулбал, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж буй иргэдийн ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байр /ӨРГӨӨ ЗОЧИД БУУДАЛ/-д байсан 3 иргэнээс, /WELL ЗОЧИД БУУДАЛ/-д байсан 2 иргэнээс, Зэрэг суманд гэрийн тусгаарлалтад байсан нэг иргэнээс, мөн гэрийн ажиглалтад байсан Жаргалант сумын нэг иргэнээс халдвар илэрчээ. 

БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.04.24/ байдлаар 70 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-2, хүнд-2, хүндэвтэр-1, бусад нь хөнгөн байна. 



“Ковид-19”
-ийн халдварын улмаас “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтсэн иргэдээс 129 нь эдгэрч гэртээ гараад байна. 
Өнөөдрийн  /2021.04.24-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 909 иргэн, тусгаарлан ажиглах байранд 151 иргэн, гэрийн тусгаарлалтад 598 иргэн, гэрийн ажиглалтад 167 иргэн байна.



“Ковид-19”
-ийн халдварын тархалтыг хумихад иргэн таны “ДЭМ, ДЭГЛЭМ” чухал. Тиймээс, Иргэн бүр халдвараас сэргийлж:
-ГЭР ГЭРТЭЭ БАЙ!!!
-ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРЬ!!!
-АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮ!!! 
-ГАРАА ТОГТМОЛ АРИУТГА!!!

"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ