Дэлхий дахиныг цочроож буй шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх нэг арга бол амны хаалтыг тогтмол зүүх юм. Иймээс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд туслалцаа үзүүлэх зорилгоор Глобал Медикал Тур ХХК-ийн Ерөнхий захирал Х.Өнерханы Мухтар Турк Улсын Мемориал Групп эмнэлэгтэй хамтран 2000 ширхэг амны хаалтыг орон нутагтаа илгээжээ. Тэрбээр Ховд сумын харьяат. Одоогоор Турк улсад ажиллаж амьдардаг.Ө.Мухтарын сэтгэлийн илгээмжийг түүний аав, дүү нар нь өчигдөр /2020.02.17/ орон нутгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө. Эдгээр амны хаалтыг хүн ардынхаа эрүүл энхийн манаанд цаг наргүй ажиллаж байгаа БОЭТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд өгөхөөр шийдвэрлэсэн байна. Ийнхүү нэг удаагийн амны хаалт 2000 ширхэгийг хүлээлгэн өгснөөр шинэ төрлийн коронавирусийн халдварын дэгдэлтийн үед эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг халдвараас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой цаг үеэ олсон томоохон ажил болж байна. Огноо: 2/18/2020 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1585 Мэдээ таалагдсан: