Нэмэлт орлогын санд 146 иргэн, аж ахуйн нэгж төсөл ирүүлжээ



Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Германы Олон улсын Хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран хэрэгжүүлж буй "Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь" (SPACES) төсөл, хөтөлбөрийг 16 суманд 2025 он хүртэл хэрэгжүүлэхээр, гэрээнд гарын үсэг зурсан байдаг. 



Тэгвэл энэ ажил биелэлээ олж Төслийн менежментийн хороо, Төсөл сонгон шалгаруулах тусгай комиссын гишүүд иргэн, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн төслийг хугацаанд нь хүлээн авч, шалгаруулсан байна. 8 хүний бүрэлдэхүүнтэй Төслийн менежментийн хороо, Төсөл сонгон шалгаруулах тусгай комиссын гишүүд өнөөдөр /2020.02.13/ аймгийн Засаг даргатай уулзлаа.



Уулзалтын хүрээнд төсөл сонгон шалгаруулалтын дүн, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов. Төслийн менежментийн хороо, Төсөл сонгон шалгаруулах тусгай комисс 146 төслөөс шалгарсан 23 төсөлд нийт 262 сая 50 мянган төгрөгийн буцалтгүй дэмжлэг үзүүлэхээр болжээ. Ойрын хугацаанд шалгарсан төсөл хэрэгжүүлэгчидтэй гэрээ байгуулах ажлыг албаныхан зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ