ОНЦЛОХ АЖИЛ-12 Бүх сумдад Мал эмнэлгийн газрыг шинээр байгуулав



Улиран өнгөрч буй "Урвуулагч" хэмээх шороон Гахай жил Ховдчуудын хувьд амжилт ололт, бүтээн байгуулалтаар дүүрэн, хөгжлийн олон чухал ажлууд гараанаас хөдөлсөн түүхэн жил болон өнгөрч байна. Хавартаа хур, бороо элбэгтэй, зундаа дэлгэр, намартаа налгар байж, хүн, малын зоо тэнийсэн сайхан жил боллоо. Малчид буянт мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн Ховд аймаг 3,0 сая гаруй толгой малтай боллоо. Жилээс жилд хүн амын тоо өсөн нэмэгдэж нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 410,0 тэрбум төгрөгт хүрч, аймгийн төсөвт 12,0 тэрбум төгрөгийн орлого бүрдүүллээ.

2019 онд Улсын болон орон нутгийн төсвийн 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэжээ. Мөн ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, өрхийн болон жижиг дунд бизнесийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийг ажилтай, орлоготой болгох орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажилласан байна. Ингээд "Урвуулагч" хэмээх шороон Гахай жилийн "ОНЦЛОХ АЖИЛ"-ыг цувралаар хүргэж байна.

БҮХ СУМДАД МАЛ ЭМНЭЛЭГИЙН ГАЗРЫГ ШИНЭЭР БАЙГУУЛАВ



Эдийн засгийн тэргүүлэх салбар бол мал аж ахуй. Тиймээс мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, малын өвчинтэй тэмцэх чиг үүрэг бүхий төрийн Мал эмнэлгийн газар, тасгийг бүх сумдад шинээр байгуулав. Мал сүргийг эрүүлжүүлэх асуудал цогц байдлаар шийдэгдэн 40 гаруй малын эмч ажлын байртай болж ажиллах орчин нөхцөл нь сайжирлаа. 


-Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй “Ногоон алт” төслийн хүрээнд “Мал эмнэлгийн гэрчилгээний баталгаажуулалтын систем” төслийг хэрэгжүүлэхээр гэрээ хэлэлцээр байгуулан ажлыг нь эхлүүлээд байна. Ингэснээр малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанар сайжирч, хүнсний аюулгүй байдал хангагдах, худалдааны чөлөөт байдал бий болно. 

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ