"НЭМЭЛТ ОРЛОГЫН САН"-д шалгарсан төсөл хэрэгжүүлэгчдэд "БАТЛАМЖ" гардуулав



Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Германы Олон улсын Хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран "Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь" (SPACES) төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна.



Ховд аймгийн 16 суманд 2025 он хүртэл хэрэгжүүлэх энэхүү төсөлд энэ удаад 8 сумын 23 иргэн, аж ахуйн нэгж хамрагдаж нийтдээ 262050000 төгрөгийн буцалтгүй дэмжлэг авахаар өнөөдөр /2020.02.15/ гэрээ байгуулж "БАТЛАМЖ"-аа гардан авлаа.

ВИДЕО:




Төсөл хэрэгжүүлэгчидтэй гэрээ байгуулж, "БАТЛАМЖ" гардуулах арга хэмжээнд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболд нар болон Төслийн менежментийн хороо, Төсөл сонгон шалгаруулах тусгай комиссын гишүүдийн төлөөлөл оролцлоо.  










ШАЛГАРСАН ТӨСӨЛ, ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ИРГЭН, ААН-тэй танилцана уу?

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ