Улиран өнгөрч буй
"Урвуулагч" хэмээх шороон Гахай жил Ховдчуудын хувьд амжилт ололт, бүтээн байгуулалтаар дүүрэн, хөгжлийн олон чухал ажлууд гараанаас хөдөлсөн түүхэн жил болон өнгөрч байна. Хавартаа хур, бороо элбэгтэй, зундаа дэлгэр, намартаа налгар байж, хүн, малын зоо тэнийсэн сайхан жил боллоо. Малчид буянт мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн Ховд аймаг 3,0 сая гаруй толгой малтай боллоо. Жилээс жилд хүн амын тоо өсөн нэмэгдэж нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 410,0 тэрбум төгрөгт хүрч, аймгийн төсөвт 12,0 тэрбум төгрөгийн орлого бүрдүүллээ.
2019 онд Улсын болон орон нутгийн төсвийн 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэжээ. Мөн ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, өрхийн болон жижиг дунд бизнесийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийг ажилтай, орлоготой болгох орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажилласан байна. Ингээд
"Урвуулагч" хэмээх шороон Гахай жилийн
"ОНЦЛОХ АЖИЛ"-ыг цувралаар хүргэж байна.
БУЛГАН, БУЯНТ, МЯНГАД СУМДАД ХАДЛАНГИЙН ИЖ БҮРЭН САЛАА БАЙГУУЛАВ
Хадлангийн дотоодын нөөцийг бүрэн хангадаг аймаг болох зорилт тавьж Булган, Буянт, Мянгад сумдад хадлангийн иж бүрэн салаа байгуулав. Тодруулбал, 82 морины хүчин чадалтай 6 ширхэг тракторыг иж бүрдлийн хамт, дундын үйлчилгээний техник бүрдүүлэх зорилгоор үр тарианы болон эрдэнэ шишийн үрлэгч тус бүр нэгийг “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас зээлийн гэрээгээр авч 14000 ширхэг буюу 280тн өвс бэлтгэн нөөцлөв.
Аймгийн Засаг даргын 05 дугаар албан даалгаврын хүрээнд малчдын түвшинд 61,6 мянган тн өвс, 4,0 мянган тн гар тэжээл, 7,7 мянган тн хужир шүү бэлтгэх төлөвлөгөөтэйгээс 61,5 мянган тн өвс, 2,5 мянган тн гар тэжээл, 6,2 мянган тн хужир шүү бэлтгэлээ. Хур бороо элбэг, зуншлага сайхан, гарц сайтай байсан учраас хадлан бэлтгэх ажлыг 99,8 хувьтай ханган ажиллав.
ВИДЕО: