ОНЦЛОХ АЖИЛ-10 ХАА-н үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих ажлыг эрчимжүүлэв



Улиран өнгөрч буй "Урвуулагч" хэмээх шороон Гахай жил Ховдчуудын хувьд амжилт ололт, бүтээн байгуулалтаар дүүрэн, хөгжлийн олон чухал ажлууд гараанаас хөдөлсөн түүхэн жил болон өнгөрч байна. Хавартаа хур, бороо элбэгтэй, зундаа дэлгэр, намартаа налгар байж, хүн, малын зоо тэнийсэн сайхан жил боллоо. Малчид буянт мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн Ховд аймаг 3,0 сая гаруй толгой малтай боллоо. Жилээс жилд хүн амын тоо өсөн нэмэгдэж нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 410,0 тэрбум төгрөгт хүрч, аймгийн төсөвт 12,0 тэрбум төгрөгийн орлого бүрдүүллээ.

2019 онд Улсын болон орон нутгийн төсвийн 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэжээ. Мөн ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, өрхийн болон жижиг дунд бизнесийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийг ажилтай, орлоготой болгох орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажилласан байна. Ингээд "Урвуулагч" хэмээх шороон Гахай жилийн "ОНЦЛОХ АЖИЛ"-ыг цувралаар хүргэж байна.

ХАА-Н ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ БОДЛОГООР ДЭМЖИХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭВ


Алслагдсан бүс нутгийн иргэдийг чанартай, экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнээр тогтмол хангах зорилгоор  Жаргалант, Булган сумдад ХАА-н Жимс жимсгэний агро паркуудыг шинээр байгуулж байна. "Түнтгэр нөөлөгт инженер” ХХК Улсын төсвийн 600,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Булган сумын  жимс, жимсгэний “Булган агропарк”-ийг байгуулж улсын комист хүлээлгэн өглөө. Энэ ажлын хүрээнд 15 га талбайг хашаажуулж, 3,2 км услалтын систем, 1500 ширхэг жимс жимсгэний мод, 1000 ширхэг бургас тарьж,  цахилгааны дэд станц байгуулан, төв шугамд холболоо. 


1990-ээд оны үед ашиглаж байгаад устаж үгүй болсон 13 услалтын системийг энэ онд сэргээж Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Үенч, Ховд, Зэрэг, Булган сумдад усжуулалтын системийг байгуулан ашиглалтад орууллаа. Ингэснээр 1000 орчим га талбайд малын тэжээлийн ургамал тариалах бусад тарималын хэмжээг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Мөн Жаргалант суманд 1000 тн-ийн Хүнсний ногоо хадгалах зоорь барьж байгууллаа.

ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ