Ховд аймгаас 2017 оны 2-р ээлжээр татагдан Mонгол улсын баатар Дамдины Намнангийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт, Хилийн цэргийн 0165-р ангид алба хаасан хугацаат цэргийн алба хаагчдыг халах ёслолын ажиллагаа энэ оны 10-р сарын 15-ны өдөр Ховд аймгийн төв талбайд ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад "Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах" нь Монгол Улсын иргэний үндсэн үүргээ биелүүлж Баян-Өлгий аймгийн Хилийн цэргийн 0165-р ангид Ховд аймгаас хугацаат цэргийн албанд татагдан албаа нэр төртэйгээр хаасан дайчдыг энэ оны 10-р сарын 15 ны орой аймгийн Цэргийн штабын дарга Ганхуяг болон ар гэрийнхэн нь хүндэтгэн угтан авав.ВИДЕО: Огноо: 10/16/2018 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1914 Мэдээ таалагдсан: