АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен Ховд аймагт ажиллаж байна



Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Ховд аймагт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд гарч буй үр дүн, бодит байдалтай газар дээр нь танилцах, олон нийтэд мэдээлэх, төсөл, хөтөлбөрийн үр шимийг хүртэгчдийн сэтгэл ханамжийг тодорхойлох зорилгоор Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда   Фернандез Ломмен тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 15, 16-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна. Энэ үеэр аймгийн удирдах ажилтнуудтай уулзалт хийсэн бөгөөд уулзалтын хүрээнд аймгийн удирдах ажилтнууд Ховд аймгийн талаар товч танилцуулж, Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын үр дүнгийн талаар мэдээллээ.

ВИДЕО:


Энэ үеэр Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд хийсэн босоо тэнхлэгийн авто зам болон орон нутгийн замын талаар ярилцаж, авто замын хяналтыг сайжруулах тухай талууд санал солилцлоо. Түүнчлэн Азийн хөгжлийн банк нь Ховд их сургуулийн сургалтын орчныг сайжруулах, барилгын засвар үйлчилгээ, зайны сургалт, оюутны бүтээлч санаачилгыг дэмжсэн тэтгэлэгт төсөл гэсэн 4 чиглэлээр нийт 191.0 сая төгрөгийн тэтгэлэг дэмжлэг үзүүлжээ.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ