Ховд аймгийн цаг үеийн ажлын нөхцөл байдал, байгууллагуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох, уялдаа холбоогоо сайжруулах зорилгоор Аймгийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг сар бүрийн тогтсон өдрүүдэд зохион байгуулдаг. Энэ уламжлалын дагуу энэ оны 10 дугаар сарын 16-ны өдөр
“Аймгийн удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөн 71 хувийн ирцтэй хуралдсан бөгөөд Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав аймгийн Засаг даргын үүрэгт ажилд томилогдсоноос хойш анх удаагаа удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа нь энэ юм. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр яригдсан нэг чухал асуудал бол
"Соёлтой төрийн үйлчилгээ-Авилга хүнд сурталгүй аймаг" болох зорилт дэвшүүлэн энэ хүрээнд
"Тунгалаг төр" хөтөлбөрийг хэрэгжүүлж, биелэлтийг нь хангаж ажиллах асуудлыг танилцуулсан явдал байлаа. Энэ чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажил, анхаарах асуудлыг тодорхой тусгасан аймгийн Засаг даргын 08 тоот албан даалгаврыг албан байгууллагуудын дарга эрхлэгч нарт хүлээлгэн өгч биелэлтийг тооцон ажиллахаар болов.
ВИДЕО: