Мөст сумын "Сум сурталчлах өдөр" арга хэмжээ эхэллээ

Image may contain: 8 people, people smiling, people standing

“Олон үндэстэн ястны өв соёл”
аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд соёлын биет болон биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, хадгалан хамгаалах, сум орон нутгийн онцлог, түүх, нүүдэлчин ахуйн уламжлалыг олон нийтэд сурталчлах зорилгоор Мөст сумын “Сум сурталчлах өдөр” арга хэмжээг энэ оны 10 дугаар сарын 17-ны өдөр аймгийн төв талбайд зохион байгуулж байна. Мөст сумын “Сум сурталчлах өдөр”-ийн хүрээнд ахуйн хэрэглээний эд зүйлс, цагаан идээ, гар урлал, алдартнуудын фото зургийн үзэсгэлэн гаргалаа.

Image may contain: shoes and indoor

Энэхүү арга хэмжээний нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, Ч.Уранчимэг болон сумын удирдлагууд, иргэд хөдөлмөрчид оролцсон юм.
Энэ үеэр аймгийн удирдлагууд “сум сурталчлах өдөр” арга хэмжээнд идэвх санаачлагатай оролцож байгаа Мөст сумын удирдлага, ардын авьяастнууд, ард иргэдэд талархал илэрхийлж, аймгийн ИТХ, ЗДТГ-аас хүндэт өргөмжлөл, мөнгөн шагнал, Икэл хөгжмийн зэмсэг гардуулан өгч баяр хүргэв. Мөст сумын “Сум сурталчлах өдөр” арга хэмжээ нь Халх, Захчин, Урианхай угсаатны соёлын өвийг илэрхийлсэн “Нутгийн дуулал” урлагийн тоглолтоор үргэлжилнэ.

Image may contain: 8 people, people smiling, crowd and outdoor
                                                                                                                                                                                                                                      Н.Лхагва
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ