“Хариуцлагатай, тунгалаг төр” аймгийн хөтөлбөрт тусгах санал авах анхан шатны хэлэлцүүлэг зохион байгуулж байна



Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав "Соёлтой төрийн үйлчилгээ-Авилга хүнд сурталгүй аймаг" болох зорилт дэвшүүлэн 08 тоот албан даалгавар гаргаж бүх албан байгууллага, аж ахуйн нэгжид хүргүүлсэн. Дээрх зорилтын хүрээнд орон нутагт тулгамдаж буй асуудлыг олон нийтийн оролцоотойгоор тодорхойлон шийдвэрлэх, цаг үеийн ажлыг эрчимжүүлэх, төрийн албаны сахилга хариуцлага, үйлчилгээний соёл, хүртээмжийг шинэ шатанд гаргах зорилгоор “Хариуцлагатай, тунгалаг төр” аймгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Тус хөтөлбөрийг боловсруулах ажлын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан “Хариуцлагатай, тунгалаг төр” аймгийн хөтөлбөрт тусгах санал авах анхан шатны хэлэлцүүлгийг энэ сарын 17-ноос эхлэн  төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, ахмад настан, оюутан, залуучууд, ард иргэдийн төлөөлөлийг оролцуулан үе шаттайгаар зохион байгуулж эхэллээ.

ВИДЕО:











 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ